Buuvei

Шөнө ч нэг гараар тэмдэглэ

Buuvei бол залуу ээж, аавд зориулсан хүүхдийн өдрийн бүртгэл. Хөхүүлэлт, нойр, живхээ нэг товшилтоор тэмдэглэж, хүүхэд тань одоо юу хийж байгааг шууд харна.

  • Тун удахгүй
  • Тун удахгүй
Өнөөдөр дэлгэц: сэрүүн хугацаа ба өнөөдрийн бүртгэл

Buuvei юу хийдэг вэ

  • Өнөөдөр дэлгэц: сэрүүн хугацаа ба өнөөдрийн бүртгэл

    Хүүхэд тань одоо юу хийж байна

    Хэр удаан сэрүүн байгаа, сүүлд хэзээ хооллосон, дараагийн ээлжийн тал. Хооллох, унтуулах, живх доод хэсэгт эрхий хуруунд ойр.

  • Хөхүүлэлтийн цаг явж байгаа нүүр дэлгэц

    Хөхүүлэлт нэг товшилтоор

    Тал сонгомогц цаг өөрөө тоолно. Тал солих, дуусгахыг iPhone-ийн түгжээтэй дэлгэцээс ч хийнэ.

  • Тойм дэлгэц: өдөр тутмын график

    Өдөр бүрийн хандлага

    Хооллолт, нойр, живх 7 ба 30 хоногоор. Өнөөдөр ердийн өдрүүдээс юугаараа ялгаатайг нэг харна.

  • Бор хоолны хуваарь: өдөр, үдээс өмнө ба хойш

    Бор хоолны хуваарь

    Өдөр бүр юу өгөхийг хүснэгтээр харна. Өгсөн хоолоо хуваариасаа нэг товшилтоор тэмдэглэнэ.

  • Ээж дэлгэц: ус ба витамин

    Ээжийг ч мартахгүй

    Өдөрт уусан ус, витамин. Витамин бүрт өөрийн сануулга.

  • Шөнийн горимд нүүр дэлгэц

    Шөнө ч нүд гялбахгүй

    Өдөр, шөнийн горим, дуртай дөрвөн өнгө. Том бичиг, том товч.

Мэдээлэл тань зөвхөн утсанд тань

  • Бүртгүүлэх, нэвтрэх шаардлагагүй. Апп интернэтгүй ажиллана.
  • Хүүхдийн тань мэдээлэл бидэнд хэзээ ч илгээгдэхгүй. Аналитик, зар сурталчилгаа байхгүй.
  • Апп-ыг устгавал бүх мэдээлэл хамт устна.

Түгээмэл асуултууд

Үнэтэй юу?

Үгүй, үнэгүй. Апп дотор худалдан авалт, зар сурталчилгаа байхгүй.

Хоёр хүүхэд бүртгэж болох уу?

Болно. Хүүхэд бүр тусдаа бүртгэлтэй, дээд хэсгээс сольж харна.

Утсаа солиход мэдээлэл маань шилжих үү?

Одоогоор зөвхөн утасны нөөцлөлтөөр (iCloud эсвэл Google-ийн нөөцлөлт) шилжинэ. Сервер дээрх нөөцлөлтийг дараа нэмнэ.

Эмчийн зөвлөгөөг орлох уу?

Үгүй. Buuvei бол бүртгэлийн хэрэгсэл. Хүүхдийн эрүүл мэндийн талаар хүүхдийн эмчдээ хандаарай.

  • Тун удахгүй
  • Тун удахгүй